Бидний түүх
2006 — 2026 · 20 жил
2006
«ИЭК Монгол» байгуулагдав
IEK брэндийн бүтээгдэхүүн хүлээн авч борлуулах 1,342 м² агуулах, оффис ашиглалтад оров.
2007
Анхны салбарууд
Эрдэнэт, Дархан хотод IEK бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, хоёр хотод гэрээт борлуулагч ажиллаж эхлэв.
2009
Улсын хэмжээний сүлжээ
Борлуулалтын сүлжээ Улаанбаатар болон орон нутгийн томоохон барилгын материалын зах, худалдааны төвүүдийг бүрэн хамрав.
2010
Самбар угсралтын цех
Бүх төрлийн цахилгаан самбар угсардаг иж бүрэн цех ашиглалтад оров.
2011
Эндлэсс төв
Оффис, худалдааны заал, хурлын танхим, агуулах бүхий 2,700 м² талбайтай, 5 давхар өөрийн барилга ашиглалтад оров.
2012
Эндлэсс Энержи ХХК
Эндлэсс Энержи ХХК байгуулагдаж, Электромонтаж дэлгүүр, хэмжих хэрэгслийн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэв.
2013
Электромонтаж
Нам хүчдэлийн 5,000 орчим нэр төрлийн бараатай Электромонтаж дэлгүүрийн анхны салбар нээгдэв.
2014
Тоолуурын лаборатори
Өдөрт 80–180 тоолуур баталгаажуулах хүчин чадалтай, тухайн үедээ Монголын хамгийн том тоолуурын лаборатори ашиглалтад оров.
2015
Өмнөговь
Өмнөговь аймагт борлуулалтын сүлжээгээ өргөжүүлж, шинэ бөөний төв нээв.
2017
LS Electric
Солонгосын LS Electric брэндийн албан ёсны дистрибьюторын эрх авав.
2018
Дүнжингарав салбар
Электромонтаж дэлгүүрийн хоёр дахь салбар хотын зүүн хэсэгт нээгдэв.
2019
emontaj.mn
Нам хүчдэлийн тоноглолын Монголын анхны төрөлжсөн цахим худалдааны платформ ажиллаж эхлэв.
2021
Сонсголон агуулах
Хотын баруун хэсэгт орчин үеийн стандартад нийцсэн салбар агуулах ашиглалтад оров.
2022
IEK.EDU
Мэргэжилтнүүд, харилцагчид, оюутнуудад зориулсан IEK.EDU сургалтын төв байгуулагдав.
2023
Шин дамжуулагч
Өндөр барилгад зориулсан шин дамжуулагч (busduct) системийг Монголын зах зээлд нэвтрүүлэв.
2024
ISO 9001:2015
Олон улсын ISO 9001:2015 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэв.
2025
Зураг төсөл
0.4–35 кВ хүчдэлийн цахилгаан хангамжийн зураг төсөл, тооцоолол, зөвлөх үйлчилгээ үзүүлж эхлэв.
2026
ESCO · Sungrow · Trina Solar
ESCO тусгай зөвшөөрөл авч, Sungrow, Trina Solar брэндийн бүтээгдэхүүнээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
Гүйлгэж түүхийг үзнэ үүХажуу тийш гүйлгэнэ үү
Сум товч эсвэл өмнөх, дараагийн товчоор он жилүүдийн хооронд шилжинэ.Хажуу тийш гүйлгэх эсвэл өмнөх, дараагийн товчоор он жилүүдийн хооронд шилжинэ.